2026-03-10
(2026.03.02 – 2026.03.08 зах зээлийн тойм)
2026 оны 3-р сарын эхний долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээл геополитикийн эрсдэл болон эрчим хүчний зах зээлийн огцом өсөлтийн нөлөөгөөр өндөр хэлбэлзэлтэй байлаа. Ялангуяа Ойрхи Дорнод дахь цэргийн хурцадмал байдал, тээврийн гол зангилаа болох Hormuz-ын хоолойн эрсдэл нэмэгдсэн нь газрын тосны үнэ болон бусад түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөөлөв.

2026 оны 2-р сарын сүүлээр эхэлсэн Ирантай холбоотой зөрчилдөөн болон бүс нутгийн цэргийн үйл ажиллагаа нь нефтийн нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлсэн. Үүний улмаас дэлхийн газрын тосны үнэ богино хугацаанд эрчимтэй өссөн байна.
Тухайлбал, Brent төрлийн нефтийн үнэ 3-р сарын эхээр ойролцоогоор 70 ам.долларын орчим байсан бол хэдхэн хоногийн дотор 110 ам.долларт давж, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь Hormuz-ын хоолойн тээврийн эрсдэл юм. Тус хоолойгоор өдөрт ойролцоогоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20% дамжин өнгөрдөг бөгөөд бүс нутгийн зөрчил нэмэгдэхэд нефтийн нийлүүлэлт тасалдах эрсдэл огцом өсдөг. Мөн Саудын Арабын газрын тос боловсруулах байгууламжид халдлага гарсан, бүс нутгийн тээвэрлэлтийн хөдөлгөөн огцом буурсан зэрэг нь зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн байна. Эдгээр хүчин зүйлсийн нийлбэр нөлөөгөөр нефтийн үнэ 2026 оны эхэн үеэс хойш нийтдээ 50%-иас илүү өссөн гэж шинжээчид дүгнэж байна.

Геополитикийн эрсдэл нэмэгдэх үед хөрөнгө оруулагчид ихэвчлэн “safe-haven” буюу аюулгүй хөрөнгө рүү шилжих хандлагатай байдаг. Үүний нөлөөгөөр 3-р сарын эхээр зах зээлд алт худалдан авалт эрчимжиж, ханш өсөх хөдөлгөөн ажиглагдлаа.
Тухайлбал, бүс нутгийн зөрчилдөөн хурцадсаны дараах Даваа гараг буюу 3-р сарын 2-нд алтны үнэ огцом өсөж, нэг унц алтны ханш ойролцоогоор 5,420 ам.долларт хүрсэн байна.
Гэсэн хэдий ч долоо хоногийн дундуур алтны ханш өсөлтөө хадгалж чадалгүй буурч эхэлсэн бөгөөд 5,015 ам.долларын орчимд арилжаалагдсан байна.
Геополитикийн эрсдэл өндөр үед алт өсөх хандлагатай байдаг боловч энэ удаад нефтийн огцом өсөлт зах зээлд өөр төрлийн дарамт үүсгэв. Газрын тосны үнэ өсөх нь дараах нөлөөг бий болгодог.
Шинжээчдийн мэдээлснээр нефтийн үнийн огцом өсөлт инфляцийн хүлээлтийг нэмэгдүүлж, АНУ-ын бодит өгөөжийг өсгөсөн нь алтны ханшийн өсөлтийг хязгаарласан байна.
2026 оны 3-р сарын эхний долоо хоногт дэлхийн зах зээлд гарсан гол өөрчлөлт нь геополитикийн эрсдэлээс үүдэлтэй нефтийн үнийн огцом өсөлт байлаа. Газрын тосны үнэ 70 ам.долларын орчмоос богино хугацаанд 100–110 ам.доллар давж өссөн нь инфляцийн хүлээлтийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээл болон үнэт металлын хөдөлгөөнд шууд нөлөөлөв.
Алт эхний үед аюулгүй хөрөнгө хэлбэрээр өссөн ч нефтийн үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляц болон өндөр хүүгийн хүлээлтийн улмаас өсөлтөө хадгалж чадалгүй буурсан байна.
Хэрэв Hormuz-ын хоолойн тээвэр хэвийн байдалдаа орвол нефтийн үнэ тодорхой хэмжээнд буурах боломжтой. Харин нийлүүлэлтийн саатал үргэлжилбэл нефтийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн инфляц болон эдийн засгийн өсөлтөнд илүү их дарамт үзүүлэх магадлалтай хэвээр байна.

2026-06-03
Төв банкнуудын бодлогын хүлээлт ба макро эдийн засгийн үзүүлэлтүүд
Зургадугаар сарын эхний Баасан гарагт танилцуулагдах Хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны тай....

2026-05-27
Дэлхийн санхүүгийн тойм: Геополитикийн "тайвшрал" ба инфляцын савлагаа
Дэлхийн валютын болон түүхий эдийн зах зээл сүүлийн өдрүүдэд макро эдийн засгийн гэнэтийн өөрч....

2026-05-20
Дэлхийн санхүү, геополитикийн шинэ эргэлт: К.Уорш Fed-ийн даргаар томилогдож, Д.Трамп Бээжинд хэлэлцээ хийв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа хүрээнд БНХАУ-д хийх анхны....

2026-05-12
FED-ийн удирдлагын өөрчлөлт ба “Higher for Longer” бодлого
....

2026-04-29
Бүс нутгийн тогтворгүй байдал ба төв банкуудын “хүлээлтийн” тактик
....