Дэлхийн санхүүгийн тойм: Геополитикийн "тайвшрал" ба инфляцын савлагаа

2026-05-27

o

Дэлхийн валютын болон түүхий эдийн зах зээл сүүлийн өдрүүдэд макро эдийн засгийн гэнэтийн өөрчлөлтүүд болон геополитикийн томоохон хэлэлцээрүүдийн нөлөөгөөр хүчтэй савлагаатай байна. АНУ болон Ираны хоорондох түүхэн тохиролцооны мэдээ нь ам.долларын ноёрхлыг түр хугацаанд сааруулсан бол, Их Британи болон Евро бүсийн инфляц, үйлдвэрлэлийн зөрүүтэй үзүүлэлтүүд Евро, Фунт стерлинг-ийн харьцааг дахин нэмэгдүүлж эхэллээ. Мөн өнөөдөр буюу 5-р сарын 27-ны өдөр АНУ-ын Төв банкны шинэ даргын анхны мэдэгдэл зах зээлд шинэ хөдөлгөөнүүдийг авчирлаа.

1. АНУ-Ираны хэлэлцээр:

Сүүлийн саруудад Ойрхи Дорнодод үүсээд байсан хурцадмал байдал намжих шатандаа орлоо. АНУ болон Ираны төлөөлөгчид Исламабад болон Оман улсын зуучлалтайгаар Ормузын хоолойн навигацийн аюулгүй байдлыг хангах, түр хугацаанд гал зогсоох болон хэсэгчилсэн хориг арга хэмжээг цуцлах тухай Санамж бичгийн (MOU) төсөл дээр тохиролцох боломжтой байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэв.

  • Зах зээлийн хариу үйлдэл: Уг мэдээллийн дараа геополитикийн эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл (Safe-haven) болоод байсан Ам.долларын индекс (DXY) уналт үзүүлэв. Түүнчлэн Брент газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос доош орж буурсан байна.

2. Их Британи (UK): Инфляцын гэнэтийн уналт Фунт стерлингийг (GBP) сулруулав

Их Британийн Үндэсний статистикийн хорооноос (ONS) танилцуулсан хэрэглээний үнийн индекс (CPI) санхүүгийн зах зээлийг гайхшрууллаа. Эрчим хүчний үнийн дээд хязгаар буурсан болон төсвийн зохицуулалтуудын нөлөөгөөр жилийн инфляц 3.3%-иас гэнэт 2.8% болж буурав. Үүнийг зах зээл 3.0% орчимд байна гэж таамаглаж байсан юм.

  • Төв банкны бодлогын эргэлт: Инфляц ийнхүү хурдтай буурсан нь Английн Төв Банкийг (BOE) ирэх 6-р сарын уулзалтаар бодлогын хүүг дахин өсгөх шаардлагагүй гэх дүгнэлтэд хүргэж байна. Зах зээлд хүү өсөх магадлал 50%-иас 20% хүртэл буурчээ.
  • Фунтын ханшийн уналт: Зээлийн хүүгийн түвшин оргилдоо хүрсэн гэх хүлээлт үүссэн даруйд Фунт стерлинг (GBP) ам.долларын эсрэг 1.34-өөс доош түвшинд орж суларлаа. Инфляц буурсан нь иргэдийн амжиргаанд сайн мэдээ боловч, валютын зах зээлд Фунтын сонирхлыг бууруулах хүчин зүйл болов.

Өнөөдөр: Өнөөдөр буюу 5-р сарын 27-ны өдөр дэлхийн санхүүгийн зах зээлийн анхаарал АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (Fed) шинээр томилогдсон дарга Кевин Уорш (Kevin Warsh)-ийн хийсэн анхны албан ёсны мэдэгдэл дээр төвлөрлөө. Түүний хэлсэн үгс сүүлийн хэд хоног үргэлжилсэн ам.долларын уналтыг зогсоож, зах зээлд шинэ чиг хандлага тогтоолоо.

"Инфляцын эрсдэл бүрэн дарагдаагүй байна"
Кевин Уорш өөрийн илтгэлдээ АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байгааг онцлон, хэрэв инфляц зорилтот 2%-ийн түвшин рүү тогтвортой буухгүй бол Төв банк бодлогын хүүг (3.50% - 3.75%) одоогийн түвшинд илүү урт хугацаагаар барих, шаардлагатай тохиолдолд дахин өсгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв.
  • Ам.доллар (USD) эргэн чангарав: Уг мэдэгдлийн дараа АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж огцом өсөж, сүүлийн 5 хоногт суларч байсан Ам.долларын индекс (DXY) эргэн хүчтэй чангарлаа.

Зах зээлийн ерөнхий зураглалаас харахад АНУ-Ираны хэлэлцээрээс үүдэлтэй "тайвшрал" маш богино хугацаанд үргэлжилж, АНУ-ын Төв банкны хатуу байр суурь дэлхийн санхүүгийн зах зээлийг дахин ам.долларын ноёрхол руу хөтөлж эхэллээ.

Ижил төстэй блог

Дэлхийн санхүүгийн тойм: Геополитикийн "тайвшрал" ба инфляцын савлагаа | My Blog