2026-05-12

2026 оны тавдугаар сар дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл болон мөнгөний бодлогын шинэ эргэлтийн үе болж байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг “өндөр инфляц + удаашрал” хосолсон шинэ эрсдэлийн орчин руу шилжиж эхэллээ.
Төв банкууд инфляцын эсрэг хатуу байр сууриа хадгалсаар байгаа энэ үед улс төр, худалдаа, эрчим хүчний салбар дахь дарамтууд зах зээлд шинэ савлагааг бий болгож, хөрөнгө оруулагчдыг эрсдэлтэй хөрөнгөөс гарч ам.доллар болон бусад “аюулгүй хөрөнгө” рүү чиглүүлэх хандлага эрчимжив.
АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (FED) тэргүүн Жэром Пауэллийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны тавдугаар сарын 15-нд дуусгавар болж, түүний оронд Кэвин Варш томилогдохоор болсон нь дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон анхаарал татаж байна.
Зах зээлийн хувьд энэ нь зөвхөн удирдлагын ээлжит солигдолт бус, харин АНУ-ын мөнгөний бодлогын дараагийн чиглэлийн талаарх тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн үйл явдал болов. Үүн дээр нэмэгдэн Дональд Трампын зүгээс FED-ийн бодлогод үзүүлж буй улс төрийн дарамт нь Төв банкны хараат бус байдлын талаар шинэ эргэлзээ үүсгээд байна.
Инфляц хүлээлтээс өндөр хэвээр хадгалагдаж буй нөхцөлд FED бодлогын хүүг бууруулах төлөвлөгөөнөөсөө бодитоор ухарч, “Higher for Longer” буюу хүүг урт хугацаанд өндөр түвшинд хадгалах бодлогоо үргэлжлүүлэх дохио өгч эхэллээ.
Цагаан ордноос Хятадын импортын бараанд 60 хүртэлх хувийн тариф ногдуулах талаар мэдэгдсэн нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ болон үйлдвэрлэлийн салбарт шинэ дарамт үүсгэв.
Энэхүү алхам нь Импортын өртгийг өсгөж, Инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлэхээс гадна сүүлийн жилүүдэд AI болон хагас дамжуулагчийн салбарт үүссэн хэт өндөр үнийн өсөлтийг “сааруулах” оруулах эрсдэлийг бий болгож байна.
Ялангуяа технологийн салбарын үнэлгээ өндөр хэвээр байгаа энэ үед хөрөнгө оруулагчид эрсдэлээ бууруулж, технологийн хувьцаанаас капитал гаргах хөдөлгөөн ажиглагдаж эхэллээ.
2026 оны тавдугаар сар дэлхийн зах зээлд мөнгөний бодлого, худалдааны дайн, геополитикийн эрсдэл нэгэн зэрэг огтлолцож буй онцгой үе болж байна.
Төв банкууд инфляцыг хянахын тулд бодлогын хатуу байр сууриа хадгалж байгаа бол улс төр, худалдаа, эрчим хүчний салбарын дарамтууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Энэ нөхцөлд форекс арилжаачид зөвхөн эдийн засгийн үзүүлэлтүүд бус:

2026-04-29
Бүс нутгийн тогтворгүй байдал ба төв банкуудын “хүлээлтийн” тактик
....

2026-04-21
Нефтийн зах зээл “хямралын ирмэг дээр”
2026 оны 4-р сарын 13-наас 21-ний хооронд дэлхийн санхүүгийн зах зээлд голлох нөлөө ....

2026-04-14
АНУ Ираны боомтуудад хориг тавьснаар нефтийн үнэ савлаж, алт өсөлтийн дарамтад орлоо.
2026 оны 4-р сарын дунд үе буюу энэ долоо хоногт дэлхийн санхүү болон түүхий эдийн зах зээлд....

2026-04-07
Геополитик ба инфляцын дарамт: Зах зээлд өндөр хэлбэлзэл давамгайлж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээлд геополитикийн хурцадмал байдал, түүхий ....

2026-03-17
Геополитик, нефть болон инфляцын дарамт зах зээлийн чиглэлийг тодорхойлов.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөөлсөн гол хүчин зүйлс ....