2026-05-08
Форекс арилжаанд оролцогчид өдөр бүр тодорхой төлөвлөгөөгүйгээр данс руугаа нэвтэрч, сэтгэл хөдлөлдөө захирагдан шийдвэр гаргадаг. Харин арилжааны төлөвлөгөө нь яг тэр үед хувь хүний амжилттай арилжаа хийх суурь үүргийг гүйцэтгэдэг.

Арилжааны төлөвлөгөө гэдэг нь арилжаанд оролцогч ямар нөхцөлд зах зээлд орох, хэзээ гарах, хэдийг эрсдэлд оруулах, ямар зах зээлийн нөхцөлд арилжаагаа зогсоох гэдгийг урьдчилан тодорхойлсон баримт бичиг юм. Гол зорилго нь арилжаачинг тухайн цаг мөч дэхь сэтгэл зүйн байдалд автахгүйгээр тогтуун байдалд гаргасан шийдвэр гаргахад дэмжих юм.
Арилжааны стратеги нь "юу" хийхийг заадаг. Арилжааны төлөвлөгөө нь "яаж", "хэзээ", "хэдийг" хийхийг нарийн тодорхойлдог. Маш сайн стратегитай байхад ч арилжааны төлөвлөгөөгүй бол тухайн стратегийг тогтмол, сахилгатайгаар хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь хүний тархи нь өндөр хэмжээний стрессийн үед дүрмийг "мартдаг".
Арилжааны төлөвлөгөөний хамгийн чухал үүрэг нь сэтгэл зүйн тухайн мөчийн айдас, шунал, яарал гурвыг системтэйгээр саармагжуулах явдал юм. Та арилжааны үеэр сэтгэл хөдлөлдөө баригдан сандарч байхдаа "би яах ёстой вэ?" гэж бодох шаардлагагүйгээр хариултаа төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Энэ нь нэг төрлийн гарын авлага (checklist)-тай адил буюу яаралтай нөхцөлд гарын авлагаа ашиглан алдаа, эрсдэлээ бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Арилжааны төлөвлөгөө нь нэг удаа бичээд орхих бус харин ч байнгын идэвхтэй ашиглах буюу зах зээл өөрчлөгдөх, туршлага нэмэгдэх, шинэ мэдлэг орж ирэх тусам шинэчлэгдэх ёстой. Мэргэжлийн арилжаанд оролцогчид арилжааны төлөвлөгөөгөө долоо хоног бүр хянаж, сарын дүн шинжилгээний дараа шинэчилдэг тогтолцоог дагадаг.
Арилжааны төлөвлөгөө нь хэдэн зуун хуудасны том баримт байх шаардлаггүй. Зарим амжилттай арилжаанд оролцогчдын төлөвлөгөө нэг хуудсан дотор багтдаг. Харин дараах найман хэсэг нь мэргэжлийн арилжаанд оролцогчдын арилжааны төлөвлөгөөнд орох нийтлэг бүрдэл хэсэг юм.
Онолын хэсгийг бодит жишээгээр бататгаж үзье. Доорх хүснэгтэд дундаж туршлагатай, day trading арга барил сонгосон арилжаанд оролцогчийн арилжааны төлөвлөгөө жишээ юм.

Зөвлөмж: Арилжааны төлөвлөгөөгөө бичсэний дараа эхний долоо хоногт demo дансанд дагаж үз. Ямар нөхцөлд төлөвлөгөөнөөс гажих хүсэл төрж байгааг анзаарч тэрхүү "гажих цэг" нь төлөвлөгөөний хамгийн сул хэсэг бөгөөд тодруулах ёстой газар нь юм.
Арилжааны төлөвлөгөөний хамгийн нийтлэг алдаа нь бичсэний дараа ашиглахгүй орхих явдал юм. Төлөвлөгөө нь зөвхөн бичигдсэн л байж дагагдах боломжтой биш харин тогтмол хянагдах, шинэчлэгдэх, бодит арилжааны дүнтэй харьцуулагдах үед л бодит арилжааны хэрэгсэл болдог.
Арилжааны төлөвлөгөөг дагах сахилгыг хадгалах хамгийн хэцүү үе нь ихэвчлэн хоёр нөхцөлд тохиолддог. Нэгдүгээрт, ялалтын streak буюу дараалсан амжилт. Тухайн үед "би зах зээлийг уншиж чадаж байна" гэсэн буруу итгэл нэмэгдэж, төлөвлөгөөний хязгаарыг алгасах хүсэл хүчтэй болдог. Хоёрдугаарт, том алдагдлын дараа буюу Revenge trading-ийн хүсэл ба "нэг том ялалтаар нөхнө" гэсэн бодол нь арилжааны төлөвлөгөөний дайсан болдог.
Анхааруулга: Арилжааны төлөвлөгөөг зөрчсөн арилжаа ялах нь хамгийн аюултай үр дүн юм. Учир нь "төлөвлөгөөгүй ч болно" гэсэн буруу итгэлийг бэхжүүлдэг. Хожсон мэт боловч тогтолцоог задлаж байгаа нь урт хугацаанд аа энэ хандлага нь системтэйгээр алдагдалд хүргэдэг.
Арилжааны төлөвлөгөө бол таны форекс арилжааны аялалын чиглүүлэгч гэж ойлгож болно. Чиглүүлэгчгүй аялагч хаашаа явахаа мэдэхгүй учраас хамгийн ойрхон, хамгийн тааламжтай харагдах замаар явдаг боловч тэр зам нь зорьсон газарт хүргэхгүй байж боломжтой. Мэргэжлийн арилжаанд оролцогч нь чиглүүлэгчээ ашиглан нөхцөл байдал аль ч чиглэлд өөрчлөгдсөн ч дараагийн алхмаа мэддэг хүн юм.
Арилжааны төлөвлөгөө нь тогтолцоогүй арилжааг мэргэжлийн бүтэцтэй үйл ажиллагаа болгодог хамгийн нэг чухал хэрэгсэл юм. Зорилго, стиль, нэвтрэх нөхцөл, гарах дүрэм, эрсдэлийн удирдлага, цагийн хуваарь, журналын тогтолцоо, зогсоох нөхцөл найман хэсгийг хэмжигдэхүүнтэй, тодорхой хэллэгээр бичиж, өдөр, долоо хоног, сар бүр хянаж, бодит арилжааны дүнтэй харьцуулах тогтолцоог дагавал арилжааны төлөвлөгөө нь цаасан дээрх үг биш, таны хамгийн найдвартай хамтрагч болдог.

2026-05-07
Backtesting гэж юу вэ?
Backtesting нь арилжааны системийг бодит мөнгөө алдахаас өмнө өнгөрсөн өгөгдөл дээр шалгах шинжлэх....

2026-05-06
Яагаад трейдерүүд алдагдал хүлээдэг вэ?
Трейдерүүд алдагдал хүлээдэг нь ихэнхдээ стратеги муу учраас биш харин тархинд суурилсан....

2026-05-05
Fake breakout-ыг хэрхэн таних вэ?
Fake breakout нь форексийн хамгийн нийтлэг "урхи" боловч нарийн шинж тэмдгүүдийг мэддэг ....

2026-04-27
Price action гэж юу вэ? Support ба Resistance түвшинг хэрхэн зөв тодорхойлох вэ?
Хэдэн зуун мянган хүний айдас, шунал, найдвар, дахин хийх шийдвэр бүгд нэгдэж ханшийн хэв маягт....

2026-04-13
Stop loss-ыг хаана байрлуулах ёстой вэ?
Stop-loss нь форексийн арилжааны хамгийн их яригддаг, хамгийн бага ойлгогддог хэрэгслийн нэг юм....