2025-05-23
Форексийн зах зээл нь өдөрт 7 их наяд ам.долларын арилжаа хийгддэг дэлхийн хамгийн том, хамгийн том хөрвөх чадвартай зах зээл юм. Энэ томоохон зах зээлд амжилттай оролцохын тулд мэдлэг, туршлага, мөн хамгийн гол нь зөв шинжилгээ хийх чадвар шаардлагатай.

Шинээр эхэлж буй арилжаачдад хамгийн эхэнд суралцах, ашиглах ёстой гурван үндсэн төрлийн шинжилгээний хэрэгсэл бол техникийн шинжилгээ, суурь шинжилгээ болон зах зээлийн сэтгэл зүйн шинжилгээ юм. Энэхүү нийтлэлээр эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлая.
Техникийн шинжилгээ гэдэг нь ханшийн график болон арилжааны түүхэн өгөгдөл дээр тулгуурлан ирээдүйн ханшийн хөдөлгөөнийг таамаглах аргачлал юм. Энэ төрлийн шинжилгээ нь "зах зээлийн ханш бүх мэдээллийг агуулдаг" гэсэн үндсэн үзэл санаанд суурилдаг.
Хэрвээ та USD/JPY валютын хослол дээр арилжаа хийх гэж байгаа бол 50 болон 200 хоногийн MA-г хараад богино хугацааны дундаж нь урт хугацааныхаа дээр гарсан бол өсөх хандлага үүссэн гэж үзнэ. Энэ үед RSI үзүүлэлт 70-д хүрсэн бол зах зээл түр зуур хэт хөөрсөн байна гэж дүгнэж болох бөгөөд анхааралтай байх хэрэгтэй.
Суурь шинжилгээ нь тухайн валютын үнэ ханшид нөлөөлж буй эдийн засгийн болон улс төрийн хүчин зүйлсийг судалдаг. Валютын ханш нь тухайн улсын эдийн засгийн үзүүлэлтүүд, бодлогын шийдвэр, геополитикийн нөхцөл байдалд мэдрэг байдаг тул эдгээрийг анхаарах нь маш чухал.
Хэрэв Европын Төв Банк хүүгийн түвшинг өсгөх тухай мэдэгдэл хийвэл, энэ нь еврогийн ханшид эерэг нөлөө үзүүлж, EUR/USD хосын ханш өсөх магадлал нэмэгдэнэ. Гэхдээ тухайн мэдээ зах зээлд хэрхэн нөлөөлөхийг зөв урьдчилж харж сурах нь туршлага шаардсан урлаг юм.
Зах зээлд оролцогчдын нийт хандлагыг буюу “mass psychology”-г судалж, нийт арилжаачид ямар байр суурь эзэлж байгааг мэдэх замаар зах зээлийн дараагийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглах боломжтой. Арилжааны зах зээл дээр масс сэтгэл зүй ихэнхдээ алдаатай байдаг учир зарим туршлагатай арилжаачид үүнийг эсрэгээр ашигладаг.
Жишээлбэл, GBP/USD валютын хос дээр IG Sentiment мэдээллээр 85% нь “buy” байр суурь эзэлж байвал, энэ нь зах зээл аль хэдийн хэт худалдан авалттай болсон байж магадгүй. Ийм үед эсрэг чиглэл буюу “sell” байр суурь авах талаар стратеги боловсруулах боломжтой.
---
Форексийн зах зээлд шинээр орж буй арилжаачид эдгээр гурван төрлийн шинжилгээг ойлгож, ашиглаж сурснаар анхны алдааг багасгаж, зах зээлийн хөдөлгөөнийг илүү оновчтой таамаглах боломжтой болно. Эдгээр хэрэгслүүдийг бие даан хэрэглэж эхлэх нь нэлээд сорилттой байж болох ч тогтмол дадлага, мэдлэгээ нэмэгдүүлэх, өөрийн алдаанаас суралцах замаар амжилтад хүрэх боломжтой.
Хамгийн гол нь нэг төрлийн шинжилгээнд тулгуурлах биш, эдгээрийг уялдуулж, зөв хослуулан хэрэглэж сурвал таны арилжаа мэргэжлийн түвшинд дөхөж очно.

2026-06-16
Candlestick Pattern-уудыг бодитоор ашиглах нь
candlestick pattern бол форекс арилжааны маш хүчтэй хэрэгсэл мөн. Гэхдээ зөвхөн ....

2026-05-28
Дансаа шатаахаас хамгаалах 5 арга
Дансаа хамгаална гэдэг ашиг олохоос дутахгүй чухал чадвар юм. Учир нь зах зээл ....

2026-05-21
Smart money concept гэж юу вэ?
Smart money concept гэдэг нь institutional оролцогчдын логик хөдөлгөөнийг ойлгож тэдний мөрөөр....

2026-05-19
Мэргэжлийн арилжаачин хэрхэн арилжаанд оролцдог вэ
Мэргэжлийн арилжаачид зах зээлийг батлах гэж оролддоггүй. Тэд зөв байхыг бус ашигтай байхыг....

2026-05-18
Та яагаад байнга stop loss-д өртдөг вэ?
Stop loss-ийг зөв ашиглаж сурсан хүн л урт хугацаанд мэргэжлийн трейдер болж чаддаг.....