Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Форекс арилжаа дахь мөнгөний болон эрсдэлийн менежмент

2025-01-28

Форекс арилжаа нь олон төрлийн ур чадвар шаардсан өндөр ашиг олох боломжтой ч мөн түүнийгээ дагаад өндөр эрсдэлтэй зах зээл билээ. Тиймээс форекс зах зээлд амжилттай арилжаа хийж ажиллахын тулд зөв мөнгөний менежмент болон эрсдэлийн удирдлагатай байх нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Арилжаачид зүгээр л зах зээлийн хөдөлгөөнд суурилсан шийдвэр гаргаж чадна гэж боддог ч үнэндээ эрсдэл, мөнгөний удирдлага нь хамгийн чухал хүчин зүйл юм. Эдгээрийг зөв ашигласнаар та ашиг олох боломжоо нэмэгдүүлж, эрсдэлийг багасгаж чадна.

Форекс арилжаа дахь мөнгөний болон эрсдэлийн менежмент

1. Мөнгөний менежмент гэж юу вэ?

Мөнгөний менежмент гэдэг нь хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг хэрхэн зохицуулах, мөн хэр хэмжээний эрсдэлтэй ажиллахыг тодорхойлдог стратеги юм. Энэ нь арилжаачид өдөр тутмын арилжаагаар дамжуулан олон төрлийн эрсдлээс хэрхэн сэргийлэх, мөнгөн хөрөнгийг хэмнэх, хамгаалах болон өсгөх зорилготой байдаг.

Эрсдэл Ашгийн Харьцаа (Risk Reward Ratio, RRR)

Risk Reward Ratio (RRR) нь таны хүлээн авсан эрсдэл (алдагдал) ба таамаглаж буй өгөөж (ашиг) хоёрын харьцааг тодорхойлдог. Энэ харьцаа нь арилжааны стратегийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд арилжаачдад өөрийн эрсдэлийг хянах, мөн өгөөжөө тооцоолох боломжийг олгодог.

Жишээ: Таны арилжаа хийх гэж буй хөрөнгө оруулалт нь 50 долларын алдагдлыг хүлээн зөвшөөрч, 150 долларын ашгийг хүсэж байгаа бол RRR нь 3:1 болно.

RRR=50/150​=3:1

Энэ нь таны хүлээн зөвшөөрч буй эрсдэл 50 доллар бөгөөд та 150 долларын ашгийг хүлээж байна гэсэн үг.

2. Эрсдэлийн менежмент

Эрсдэлийн менежмент нь арилжааны үед үүсч болох алдагдлыг хамгийн бага байлгах, мөн хөрөнгө оруулалтыг хамгийн үр дүнтэйгээр өсгөх зорилгоор эрсдэлийг тодорхойлох, хэмжих, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээнүүдийг багтаана. Эрсдэлийг зөв удирдах нь амжилттай арилжаа хийхэд чухал нөлөө үзүүлдэг. Эрсдэлийг хэтэрхий их авбал таны хөрөнгө эрсдэлд орж, ашиггүй байдалд орох магадлал нэмэгддэг. Харин эрсдэлийг бага авах нь та хөрөнгөө өсгөхгүй, зосгонги байдалд хүргэх боломжтой. Форекс арилжааны эрсдэлийн менежментэд алдагдлыг нөхөх хувь чухал ач холбогдолтой байдаг.

Алдагдлыг нөхөх хувь (Recovery Rate)

Recovery Rate нь таны хүлээн зөвшөөрч буй алдагдлыг нөхөхийн тулд хэр хэмжээний өсөлт шаардлагатайг илэрхийлдэг. Энэ нь таны хөрөнгийг эргүүлэн авахад зориулсан стратегийн нэг хэсэг юм. Алдагдлыг нөхөх хувь нь хэрвээ таны хөрөнгө алдагдалд орох юм бол тэр алдагдлыг нөхөхийн тулд хэдий хэмжээний өсөлт хэрэгтэй болохыг тодорхойлж өгдөг.

Жишээ:

Хэрвээ та 1000 долларын хөрөнгө оруулалт хийж, 100 долларын алдагдал хүлээсэн бол алдагдлыг нөхөхийн тулд хэр их өсөлт хэрэгтэйг тооцоолоход дараах томъёог ашиглана.

Recovery Rate = (Хөрөнгө оруулалт−Алдагдал)/Алдагдал​

Тухайлбал:

  • Алдагдал: 100 доллар
  • Таны хөрөнгө: 1000 доллар

Алдагдлыг нөхөхийн тулд:

(1000−100)/100​=900/100​≈11.11%

Тэгэхээр, таны 100 долларын алдагдлыг нөхөхийн тулд таны хөрөнгө 11.11%-иар өсөх шаардлагатай болно.

Энэ нь алдагдал үүссэн тохиолдолд хэрвээ та хөрөнгөө өсгөн эргүүлэн ашигтай түвшинд хүрэхэд шаардлагатай хэмжээний өсөлтөө хэдий хугацаанд олохыг мэдэхэд тусална. Алдагдлыг хурдан нөхөх нь ирээдүйн илүү тогтвортой байдлыг авчирна.

3. Мөнгөний менежментийн үндсэн зарчмууд

  • Риск/төлөвлөгөөний харьцааФорекс арилжааны хамгийн чухал зарчмуудын нэг нь эрсдэл болон өгөөжийн харьцааг зөв тодорхойлох юм. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд эрсдэлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, өгөөжийн хүлээлтийг өндөр байлгах хэрэгтэй. Арилжааны нэг удаагийн оролтод зориулсан хамгийн дээд эрсдэлийг тодорхойлж, зөвхөн энэ хэмжээгээр хөрөнгө оруулна.
  • Шатлалтай зогсолт (Stop-Loss) ба Шатлалтай орлого (Take-Profit)Стоп-лосс болон тейк-профит нь арилжааны стратеги дахь чухал хэрэгслүүд юм. Эдгээр нь танд эрсдэлийг хянах боломжийг олгоно. Стоп-лосс нь таны арилжааг автоматаар хааж, алдагдал үүсэхээс сэргийлнэ, харин тейк-профит нь өгөөжөө тооцож, зорилгодоо хүрсэн үед арилжааг хаах боломжийг олгодог.
  • Хувьсах орлого ба алдагдалХувьсах орлого болон алдагдлын талаар бодох нь чухал. Арилжааны алдагдлын тохиолдолд зарим арилжаачид сэтгэл зүйн дарамтанд орж, удаан хугацааны стратегиа өөрчлөх магадлалтай байдаг. Тиймээс алдагдлын хүлээн авах түвшнийг зөв тодорхойлох хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалтын хэмжээАрилжааны нэг бүрийн хэмжээг зөв сонгох нь мөнгөний менежментийн чухал хэсэг юм. Эрсдэлийг хэтрүүлэн авах нь таны нийт хөрөнгөө эрсдэл учруулж болох тул хөрөнгө оруулалтын хэмжээ нь зөв байх ёстой.

4. Эрсдэлийн менежментийн стратеги

  • Эрсдэлийг хуваарилахЭртний ухаан бөгөөд олон хөрөнгө оруулагчид нэг зүйлийг зөвхөн хараахан найдаж болохгүй гэж үздэг. Эрсдэлийг хэд хэдэн арилжааны стратеги эсвэл хөрөнгийн ангилалд хувааж, тэр хэрээрээ амжилтын эрсдэлийг бууруулах боломжтой.
  • Бодит цагийн мониторингФорекс арилжааны зах зээл нь маш хурдтай өөрчлөгдөх тул бүх арилжааг бодит цагт хянах шаардлагатай. Тиймээс зах зээлийн чиг хандлагыг байнга шинжилж, эрсдэлгүй ажиллагааг хангах хэрэгтэй.
  • Сэтгэл зүйн хяналтАрилжааны үед сэтгэл зүйн хяналт нь мөнгөний менежментийн бас нэг чухал хэсэг юм. Алдагдлыг тэвчих, ашиг олсны дараа хөрөнгийг хэт хөөж явуулах зэрэг сэтгэл зүйн эрсдлүүдийг хянах хэрэгтэй.

5. Яагаад мөнгөний болон эрсдэлийн менежментийг баримтлах ёстой вэ?

Форекс зах зээл бол өндөр эрсдэлтэй зах зээл бөгөөд ханшийн хөдлөл болон үнэ цэнийн өсөлт, бууралт нь урьдчилан таамаглахад маш хэцүү. Ханшийн хэрхэн хөдлөх, унах, өсөхийг хэн ч 100% урьдчилан таамаглаж чадахгүй. Арилжааны бүх таамаглалууд ч 50/50 магадлалтай байдаг. Ийм учраас эрсдэлийн менежмент, мөнгөний менежмент нь арилжаачдад удаан хугацаанд амжилттай тэсэх, тогтвортой ашиг олох боломжийг олгоно. Тиймээс, хэрвээ та удаан хугацааны туршид амжилттай арилжаа хийхийг хүсвэл эдгээр зарчмуудыг баримтлах ёстой.

  • Ханшийн хөдөлгөөн болон урьдчилан таамаглах боломжгүй байдал

Форекс зах зээл бол хамгийн урьдчилан таамаглахад хэцүү зах зээлүүдийн нэг юм. Ханшийн хөдлөл, үнэ цэнийн өсөлт, бууралт нь олон хүчин зүйлээс хамаардаг, зарим нь нь шууд хариултгүй байж болно. Саяхан гарсан ямар нэгэн улс төрийн шийдвэр, эдийн засгийн мэдээ, байгалийн гамшиг зэрэг нь ханшийн хөдөлгөөнийг огцом өөрчилж болно. Тиймээс, хэрвээ арилжаачид зүгээр л шинжилгээний өгөгдөл болон таамаглалаар хандаад бүх арилжааг зөв хийхийг хичээж байвал энэ нь эрсдэлтэй байдаг. Гэхдээ мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг баримталснаар та эдгээр үл үзэгдэх эрсдлээс хамгаалагдсан байж чадна.

  • "Богино хугацаанд ашигтай арилжаа хийх" гэдэг нь хуурамч итгэл төрүүлдэг

Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг анзааралгүй, хэт эрсдэлтэй арилжаа хийх нь богино хугацаанд ашиг олох боломжийг олгоно. Гэхдээ энэ нь зөвхөн богино хугацааны явцад л хүлээн зөвшөөрөгдөх зүйл бөгөөд удаан хугацааны туршид таны мөнгөн хөрөнгийг хэзээ ч тогтвортой өсгөхгүй. Арилжааны дансны ихэнх хэсгийг алдах эсвэл бүх хөрөнгөө алдах хүртэл эрсдэлд орох нь боломжтой байдаг.

  • Урьдчилан тооцоолохгүй эрсдэлээс зайлсхийх

Хэрвээ та зөвхөн ашиг хүлээж, алдагдалд хэзээ ч орж болохгүй гэж бодож байвал энэ нь буруу юм. Эрсднлийг зөвөөр удирдахгүй бол алдагдалд орсон үед сэтгэл зүйн дарамтанд орж, гарцгүй болсон мэт мэдрэмж төрнө. Үүнээс болж, та ирээдүйд хийж болох байсан ашигтай арилжаагаа алдах, стратегиа зөрчих, зөвхөн эрсдэлгүй хожих гэсэн явцуу санаагаар хэт туйлшрах болно. Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежмент бол үүнийгээ зохицуулах хамгийн чухал хэрэгсэл юм.

  • Stop Loss болон Target Point

Stop Loss болон Target Point нь эрсдэлийг хянах, мөн зорилгодоо хүрэхэд туслах хэрэгслүүд юм. Stop Loss нь таныг тодорхой алдагдлаас илүү ихээр алдахгүй байх боломжийг олгодог, харин Target Point нь таны хүлээгдэж буй ашиг дээр амжилттай арилжаа хий боломжыг олгоно. Эдгээр хэрэгслүүдийг зөв ашиглах нь таны хөрөнгийг хамгаалж, зах зээл дээр хэт өндөр эрсдэлтэй оролцохгүй байхад туслах болно.

  • Сурахад хялбар, хэрэгжүүлэхэд хэцүү

Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг ойлгох нь үнэхээр амархан, хэдхэн цагийн хугацаанд сурах боломжтой. Гэхдээ тэдгээрийг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа, тэвчээр шаарддаг. Энэ нь, ялангуяа арилжаачид олон удаа алдагдалд орсон үед, хуучин туршлага болон "сэтгэл зүй" нь ихээхэн нөлөө үзүүлдэг. Зарим үед та стратегиа ойлгосон ч сэтгэл хөдлөлөөс болоод алдагдлыг илүү том хэмжээний эрсдэлд оруулах магадлалтай. Энэ нь бэрхшээлтэй боловч хэрвээ та эрсдэлийг зөв удирдаж чадвал арилжааны талбарт тэсэж үлдэж, амжилт олох боломжтой.

---

Форекс арилжаа бол урт хугацааны хичээл зүтгэл, сайн стратеги, мөнгөн хөрөнгө, эрсдэлийг зөв удирдах чадвар шаарддаг. Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг баримтлах нь таныг олон төрлийн эрсдэлээс хамгаалж, хэт өндөр өгөөжөөс илүүтэйгээр тогтвортой ашиг олж, арилжааны талбарт тэсэх боломжийг олгоно. Хэрвээ та энэ хоёр үндсэн зарчмыг хэрэгжүүлж чадвал, олон төрлийн алдагдалд орох эрсдэлийг бууруулж, амжилттай арилжааны замд хөл тавихад туслах болно.